Эрүүгийн эрх зүйн тест 2 - 2009

1.    Эрүүгийн хууль нь:
a. Хууль тогтоох байгууллагаас батлан гаргасан эрүүгийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт
b. Төрийн эрх барих байгууллагаас баталсан эрх зүйн акт
c. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлж, нийгэмд аюултай ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тогтоосон эрх зүйн хэм хэмжээний акт
d. Улс орны гол харилцааг зохицуулсан хууль

2.    Эрүүгийн хуулийн диспозиц нь:
a. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ
b. Эрүүгийн хуульд ял тогтоосон хэм хэмжээ
c. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж
d. Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэм хэмжээ

3.    Монгол Улсын Эрүүгийн хуулийн диспозицийн төрөл:
a. Ердийн, тодорхойлох, иш татсан, бланкетный
b. Ердийн, иш татсан, бланкетный, сонгох
c. Заах, харьцангуй, холимог, сонгох
d. Туйлын тодорхой, харьцангуй тодорхой, иш татсан, бланкетный

4.    Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96.1 дүгээр зүйлд “…таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь:
a. Харьцангуй тодорхой санкц
b. Туйлын тодорхой санкц
c. Сонгох санкц

5.    Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь:
a. Үйлчлэн буй эрүүгийн хуулийг хүчингүй болгох, өөрчлөхийг хэлнэ
b. Шинээр гэмт хэрэгт тооцохыг хэлнэ
c. Шинээр хүчин төгөлдөр болсон хуулиас өмнө үйлдэгдсэн хэрэгт хуучин хуулиар ял оногдуулахыг хэлнэ
d. Хуульд зааснаас хөнгөн ял оногдуулж байгаа, хорих ялын хугацааг багасгаж байгааг хэлнэ

6.    Эрүүгийн хуулийн үйлчлэх нутаг дэвсгэрийн зарчмын дагуу:
a. Гэмт хэргийг үйлдэгдсэн газрын хуулиар шийдвэрлэнэ
b. Монгол Улсын иргэд хаана ч гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын Эрүүгийн хуулиар ял шийтгэгдэнэ
c. Гэмт хэргийг таслан зогсоосон газрын Эрүүгийн хуулийг хэрэглэнэ
d. Гэмт хэргийн хор уршиг учирсан газрын хуулийг хэрэглэнэ
e. Гэмт хэрэг үйлдэгдэж, хор уршиг учирсан газрын хуулийг хэрэглэнэ

7.    Монгол Улсын Эрүүгийн шинэ хууль нь:
a. Батлагдсан өдрөөсөө эхлэн дагаж мөрдөгдөж эхэлнэ
b. Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон өдрөөс хүчин төгөлдөр болно
c. Хүчин төгөлдөр болох хугацааг хуульд заасан
d. Хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хугацааг тусгай хуульд заасан
e. Албан ёсоор хэвлэгдсэн өдрөөс хойш 10 хоног өнгөрсөний дараа хүчин төгөлдөр болно

8.    Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь:
a. Гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэнээс дуусах хүртлэх цаг хугацаа
b. Нийгэмд аюултай үйлдэл хийгдэж хор уршиг учирсан хугацаа
c. Гэмт хэрэг үйлдэгдсэн нь хууль сахиулах байгууллагад мэдэгдсэн хугацаа
d. Хор уршиг хэзээ учирсанаас үл хамааран гэмт үйлдэл хийгдсэн хугацаа
e. Хохирогч хууль сахиулах байгууллагад гомдол гаргасан хугацаа

9.    Монгол Улсын шинэ Эрүүгийн хуульд эрүүгийн хуулийн үйлчлэх нутаг дэвсгэр, хамаарах этгээдийн талаар дараах зарчим бэхжүүлэгдээгүй
a. Нутаг дэвсгэрийн
b. Иргэнчлэлийн
c. Ивээлдээ байлгах
d. Дипломат халдашгүй эрхийн


10.    Гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн болон харъяалалгүй этгээдийг гадаад улсад шилжүүлэн өгч болно
a. Болно
b. Болохгүй
c. Энэ талаар олон улсын гэрээнд заасан тохиолдолд болно

Artikel Terkait

Эрүүгийн эрх зүйн тест 2 - 2009
4/ 5
Oleh

Berlangganan

Suka dengan artikel di atas? Silakan berlangganan gratis via email