Эрүүгийн эрх зүйн тест 3 - 2009

1.    Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тус улсын эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж болохгүй хүмүүс.
a. Гадаадын иргэн
b. Жуулчин
c. Цэргийн атташе

2.    Шүүхийн тайлбарыг гаргах субъект
a. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч
b. Улсын Дээд Шүүхийн эрүүгийн танхим
c. Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчид

3.    Гэмт хэргийн материаллаг шинж
a. Эрх зүйг зөрчсөн
b. Хор уршиг
c. Гэм буруу
d. Нийгэмд аюултай
e. Эрүүгийн хуулиар хориглосон
f. Ял хүлээх

4.    Гэмт хэрэг иргэний эрх зүйн зөрчлөөс ялгах шинж
a. Учирсан хохирлын байдал
b. Сэдэлт зорилго
c. Эрүүгийн хуульд заасан шинж

5.    Дараах гэмт хэргийн ангилалтыг тодорхойл
...бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ
a. Хүнд гэмт хэрэг
b. Хүндэвтэр гэмт хэрэг
c. Хөнгөн гэмт хэрэг
d. Онц хүнд гэмт хэрэг

6.    Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 – 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тогтоосон гэмт хэрэг нь
a. Хөнгөн гэмт хэрэг
b. Хүндэвтэр гэмт хэрэг
c. Хүнд гэмт хэрэг
d. Онц хүнд гэмт хэрэг

7.    Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь
a. Тодорхой үйлдлийн харьцангуй түгээмэл логик-хууль зүйн загвар
b. Нийгэмд аюултай үйлдлийн хууль зүйн үнэлгээ
c. Тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив субъектив шинжийн нийлбэр
d. Эрх зүйн зөрчлийн бүх нөхцөл байдлууд

8.    Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь:
a. Гэмт хэргийн объект болон субъектив талаас бүрдэнэ
b. Гэмт хэргийн объект болон субъектээс бүрдэнэ
c. Гэмт хэргийн объектив тал болон субъектээс бүрдэнэ
d. Гэмт хэргийн объектив болон субъектив шинжээс бүрдэнэ

9.    Эрүүгийн хуульд заасан үйлдэл бүрэн хийгдсэнээр төгссөнд тооцогддог гэмт хэрэг нь:
a. Үндсэн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг
b. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг
c. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг
d. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг

10.    Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь:
a. Гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжгүй байна
b. Тухайн гэмт хэргийн төгсгөлд Эрүүгийн хуулиар бодит хор уршиг буй болгохоор тогтоосныг хэлнэ
c. Тусгай субъект тогтоосныг хэлнэ

Artikel Terkait

Эрүүгийн эрх зүйн тест 3 - 2009
4/ 5
Oleh

Berlangganan

Suka dengan artikel di atas? Silakan berlangganan gratis via email